Нэр томъёоны тайлбар толь

Нэр томъёоны тайлбар толь

Аарцгын бөөр - Хуурай газрын сээр нуруутан амьтадын ялгаруулах эрхтэн.

Амин дэм - Уургийн төрлийн шим бодис

Амьсгал- Амьд биеийн гадаад орчноос хүчилтөрөгчийг аваад нүүрсхүчлийн хийг гадагшлуулахүйл явц.

Амьдрах орчин -Амьд бие махбодын идээшин амьдрах байгалын хэсэг.

Амсрын эс –Навчны усны ууршилтыг зохицуулагч эс.

Ангилал зүй- Олон янзын амьд биемахбодыг үүсэл гарал удам төрлөөр нь ангилдаг биологийн ухааны салбар .

Араг яс - Биеийн тулгуур болох хэлхээ яс бөгөөд ,толгойн их биеийн , мөчдийн яснаас тус тус тогтоно.

Ашигтай бактери - Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, ногоо даршлах, дарс исгэх, арьс шир идээлэх, хөрсийг эрдэсжүүлэх зэрэг хүний амьдрал , Үйл ажиллагаанд тустай бактериуд

Аглютинаци -Усан дахь наалдах урвал

Адерналин –Бөөрний дээд булчирхайн даавар.

Аксон –Неироны урт сэртэн. Ганц байна . Сэрлийг өөр ниерон эсвэл эрхтэнд дамжуулах үүрэгтэй .

Аминдэм-Амьд бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй шаардлагтай шим бодисын нэг.

Амтлах эрхтэн-Хэл , зөөлөн тагнай, залгиур хоолойн салст бүрхэвчинд байх амтлах булцуунуудаас тогтоно.

Арьс-Биеийн гадуур бүрхсэн, хучуур эдээс тогтох эрхтний ттогтолцоо .Энэ нь хамгаалах, ялгаруулах ,мэдрэх,дулаан зохицуулах үүрэгтэй.

Атавизм –Өвгийн шинж тэмдэг илрэн гарах үзэгдэл.

Атрүфи –Булчин удаан хугацаагаар ажиллах чадвараа алдахыг булчингийн сулрал буюу атрофи гэнэ.

Анги –Төсөөтэй багуудыг нэтгэсэн ангилал зүй нэгж

Антерид –Хөвдний эр бэлгийн эрхтэн

Архегони –Хөвдийн эм бэлгийн эрхтэн

Бактери буюу нян -Жижиг хэмжээтэй хүний нүдэнд үл харагдах 1 эст амьд бие .

Бактериологи- Нянг бсх талаас нь судалдаг биологийн салбар шинжлэх ухаан .

Биологи –Амьд биеийг судалдаг байгалын шинжлэх уухаан .

Биологийн идэвхт бодис-Хүн амьтны бие махбодод нэн хэрэгцээтэй бодис .

Бластул-Нэг давхраат үр хөврөл.

Бодисын солилцоо –Амьд биед энгийн бодисоос нийлмэл бодисууд бий болох эсэргээр нийлмэл бодис энгийн нэгдлүүд болж задрах үйл явц.

Бөөр –Сээр нуруутны ялгаруулах эрхтэн.Хосоор байна .

Бөөрний судас-Бөөр , давсагийг холбогч судас.

Будагч бодис-Өнгө гаргадаг химийн нэгдэл.

Булчирхайт үслэг-Ургамалын ялгаруулах зориулалттай бүтэц.

Бүлээн цуст амьтад-Гадаад орчноос хамааралгүй биеийн дулаанаа тогтвортой барих чадвартай амьтад.

Бэлгийн бус үржил-Бэлгийн эсийн оролцоогүй үржих үйл явц.Ургал эрхтнээр ,нахиалах зэрэг олон хэлбэр бий

Бэлгийн үржил-Бэлгийн тусгай эсийн оролцоотой үржихүйл явц.

Бэлгийн эс-Бэлгийн эсэд оролцох үүрэгтэй эс

Бага тархи-Уртавтар тархины дээд талд,тархиний тал бөмбөлгийн ар доод талд байрлана.хоёр тал бөмбөлгөөс тогтоно.Биеийн тэнцвэр хөдөлгөөний үйлийг зохицуулна.

Биеийн мэдрэлийн тогтолцоо-Араг ясны булчинг мэдрэлжүүлнэ.Сэрэл ганц эсээр дамжина.Үйл ажиллагааг нь ухамсраараа хянах боломжтой.

Болзолт бус саатал-тархины нэг хэсгийн сэрэл нөгөө хэсэгт саатал үүсгэхийг хэлнэ.

Болзолт саатал-Болзолт рефлексийг түүнтэй холбоогүй өөр цочруулаар саатуулахад үүснэ.

Болзолт бус рефлеос-Тодорхой цочролд тогтсон янзаар хариу өгөх үйлдэл,төрөлхийн хариу үйлдлүүд хамрагдана.

Болзолт рефлекс-Амьдралын явцдаа олж авсан ,зөвхөн тухайн биедүүсэх хариу үйлдэл.

Булчингийн эд-Бүтэц, гарал үүслээрээ өөр өөр, агшиж сунах чадвартай эсүүдээс бүтнэ.Хөндлөн ,судалт,гөлгөр, зүрхний гэсэн гурван төрөлд хуваагдана.Амьд бие махбодын болон биеийн хэсгүүдийн хөдөлгөөнийг хариуцна.

Баг –Ойролцоо овогуудыг нэгтгэсэн ангилал зүйт нэгж

Бактериофаг –нянгийн эсэд амьдардаг вирус

Боргоцой –Нүцгэн үрт ургамалын хэлбэр

Бүлгэмдэл –Орчны ижил нөхцөлд хамтран амьдарч байгаа ургамал, амьтан, бичил биетний ижил бүлдэл.

Бүтээгч –Шим тэжээлийн бодисыг нийлэгжүүлдэг ногоон ургмал.

Биосфер –Амь мандал

Байгалын цогцолборт газар-Нэг ба түүнээс олон эко системийг хамгаалах зорилго бүхий үзэсгэлэнт газар.

Байгалын нөөц газар-Бүлгэмдэлийн онцлог байдлыг хамгаалах,сэргээх зүй зохистой ашиглах газар нутаг.

Вегетатив үржил- Амьд бие мах бод биеийн хэсэгээрээ үржихийг хэлнэ.

Вирус –Эсийн бүтэцгүй боловч хүн, амьтан, ургамал дотор амьдарч үржих чадвартай эсийн дотоод паразист.

Вирусологи –Вирусыг бүх талаас нь судалдаг биологийн салбар шинжлэх ухаан.

Вирус халдварлах зам- Өвчтэй хүн , амьтантай шууд харьцах үед арьс, бэлгийн замаар : ханиаж найтаах үед агаараар : дутуу боловсруулсан ,удаж муудсан , бохирдсон хүнс, усаар дамждаг.

Витамин –Хүнд зайлшгүй шаардлагтай амин дэм.

Вакоуль –Эрдэс давс болон бусад шим нэгдлийг уусмал байдлаар агуулсан ургамалын эсийн эрхтэнцэр.

Вирус –Эст бүтэцгүй амьд биеийн хэлбэр бөгөөд ууган бүрхүүл , нуклиен хүчлээс тогтоно. Эс доторх шимэгч . Олон төрлийн өвчин үүсгэнэ.

Гадаад араг тулгуур –амьтны биеийг гадна талаас нь бүрхэх хатуу бүтэц.Хясааны хавтас,дун, шавьжны хитэн бүрхүүл зэрэг нь гадаад араг тулгуур болно.

Гадаад давхраа-Гаструлын гадна хана.

Гадаад үр тогтолт- Эр болон эмэгчин биеийн гадна явагдах үр тогтолт . Загас хоёр нутагтан зэрэг амьтад ихэвчлэн усан орчинд гадаад үр тогтолт явна.

Гаметофит –Хоёр давхраат үр хөврөл

Гох дэгээ -ихэнхэдээ үзүүрийн навчинцар нь хажуугийн ургамалдаа бэхлэгдэх үүрэгтэй болсон нарийхан бие.

Гуравдахь давхраа- Гаструлын гадна болон дотор хананы завсар байрлах давхраа.

Гэрцгэнэ –Урт нь өргөнөөсөө 3-аас дээш дахин их, тасалгаат буурцаг.

Гэрэлтүүлэг –Минроскопын хэсэг

Гран –Хлорпластидын дотоод бүтцийн хэсэг

Гамет –Бэлгийн эс

Гемоглобин –Эритроцитийн дотор байдаг , төмөр агуулсан уурагт бодис .

Гипофиз –Тархинд байрладаг , өсөлтийн даавар ялгаруулдаг дотоод шүүрлийн булчирхай.

Гумораль –Шингэний зохицуулга.

Гүүр –Мэдрэлийн тогтолцооний дээд ба доод хэсгийг холбон сэрэл дамжуулна . Мэдрэлийн ширхгүүдийг агуулна.

Давсаг –Шээс хуримтлуулах эрхтэн.

Дамжуулах эд-Ургамалийн эд ,эрхтэнүүдэд ус , эрдэс давс ,шим бодисыг дамжуулах үүрэг бүхий тусгай эд.

Дотоод арга тулгуур –Биеийн дотор талд байрлах сээр нуруу , хэлхээ яс зэрэг зэрэг тулгуурын үүрэгтэй бүтэц.

Дотоод давхраа –Гиструлын дотор хана.

Дотоод үр тогтолт-Этэгчин амьтний биеийн дотор үржлийн эрхтэнд явагдах үр тогтолт.

Дохиур –Эр цогцос

Дүрс хувирал-Эрхтнүүд гүйцэтгэж байгаа үүргээсээ шалтгаалаад хэлбэр бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ.

Дэлбэ –Тод сайхан өнгөтэй шадар эрхтэн .

Диафиз –Хөндийт ясны их бие

Дэндрит –Нейроны богино салаалсан сэртэнгүүд .Олон байна.Сэрлийг хүлээн авч нейроний их бие рүү дамжуулах үүрэгтэй .

Дунд тархи-Гүүрээс дээш байрлана. Хараа болон сонсголын сэрлээр үүсэх хөдөлгөөний рефлексийн ажиллагаанд оролцоно .Булчингийн чангарлыг зохицуулна.

Даавар –Дотоод шүүрлийн булчирхайнаас ялгаран гардаг биологийн идэвхт бодис.

Дезоксирибонуклейн хүчил –Эсийн хормогч дахь нуклийн хүчил.

Дархан цаазат газар – Тухайн нутаг орны байгалийн үйл явц амьд бие махмодыг унаган орчинд нь хамгаалах үзэсгэлэнт газар

Жижигрэх хуваагдал-Үр тогтсон өндгөн эс олон дахин хуваагдах үйл явц.

завсрын тархи -Таламус, гипоталамус гэсэн хоёр хэсэгээс тогтоно .Арьс болон мэдрэхүйн эрхтэнүүдээс ирэх сэрэлийг их тархины гадар руу дамжуулна .Дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг тохируулна.

Задлан ялгагч-Мэдрэхүйн эрхтэн ,түүний үйл ажилилагааг хариуцах тал бөмбөлгийн гадрыг холбож байгаа мэдрэлүүдээс бүтэх бүтэц.

Захын мэдрэлийн тогтолцоо-Бүх мэдэрлүүд, мэдрэлийн зангилаа, мэдрэлийн төгсгөлүүдээс тогтоно.

Заламгай-Усны амьдралтай амьтадын амьсгалын эрхтэн.Цацаг хэлбэртэй олон тооны илтэсээс тогтоно.

Зигот-Үр тогтсон өндгөн эс.

Зүрх-Цусны эргэлтийн эрхтний тогтолцооны гол эрхтэн.Ховдол, тосгуур болон судасуудаас тогтоно.

Задлагч – шим бодисын үлдэгдлийн задалж эрдэс бодис болгодогнян, бичил органидууд.

Зүйл- Амьд бие мах бодын ангилал зүйн үндсэн нэгж

Инстикт-Зан билэг.

Илчүү-Ургамалын үхсэн эдүүдээс бүтсэн хамгаалах бүтэц.

Иод-Хүний бие оргонизмд бага мөртлөө зайлшгүй хэрэгтэй микроэемент.

Их биеийн бөөр-Усны сээр нуруутан амьтадын ялгаруулах эрхтэн.

Идэвхигүй хөдөлгөөн-Бүх биеээрээ биш , аль нэг эрхтэн эсвэл түүний нэг хэсэг хөдлөх.

Идэвхитэй хөдөлгөөн-Булчингийн үйл ажиллагаатай холбоотой , гүйх , хариах , нисэх ,явах зэргээр амьтад биеээрээ нэг байрлалаас нөгөөд шилжих хөдөлгөөн.

Инсулин-Нойр булчирхайн даавар.

Калленхим-Эс нь бүрэн үхжээгүй тулгуур эд.

Колони-Бөөгнөрөлт үүсгэж амьдрах.

Миофибрилл-Булчингийн ширхэгийн дотор агуулагдах ашигч утаслаг уураг.

Митоз-Эсийн хуваагдлын шууд ба хэлбэр.

Мейоз-Бэргийн эсийн хуваагдлын хэлбэр.

Миноги-Усны доод хавчтан амьтан.

Миксин-Усны доод хавчтан амьтан.

Махчид-Амьтан барьж махаар нь хоологсод.

Мейоз-Биеийн эсээс бэлгийн эсүүд үүсгэдэг эсийн хуваагдал.

Микроскоп-Жижиг биетийг хэд дахин томсгож харахын тулд тусгай линз ашиглан хийсэн багаж.

Митоз хуваагдал-Бэлгийн эсээс бусад эсүүдэд явагддаг эсийн хуваагдал.

Мод-Иш нь хүчтэй модожсон , олон жил насалдаг, гол иштэй ургамал.

Мөгөөрсөн хоолой-Агаар дамжуулах зориулалттай хоолой.

Нейрогли- Мэдрэлийн туслах үүрэгтэй эсүүд, түшиг тулгуур , тэжээл , хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ.

Нейрон-Мэдрэлийн эс , мэдээлэлийг хүлээн авах , дамжуулах , хадгалах үүрэгтэй.

Нөхвөр солилцоо-Амьд биед бодис нийлэгжиж ижилсэх үйл ажилгааны үед явагдах бодисын солилцооны хэлбэр , энэ үед эрчим хүч зарцуулагдана.

Навчны амсар- Навчны усны ууршилтыг зохицуулдаг , тах хэлбэрийн 2 эс.

Навчны дагавар- Навчны бариулын угт байрладаг жижигхэн навчинцар.

Найлзуур- Навч нахиа бүхий ургамалын эрхтэн.

Нахиа –Хайрсаар бүрхэгдсэн бөгөөд ургамлийн иш , навч , цэцгийн эх үүсвэрийг хадгалсан иш мөчир дээр газрын доор юмуу дээр байладаг.

Нисгүүр юмуу цомцог- Үс хялгас болж хувирсан цомирлог.

Нуклейн хүчил-Хромисомыг бүтээхэд оролцдог шим бодис.

Нэг наст өвслөг-Үрээс урган намар дахин үрлэснээр амьдралынх нь мөчлөг дуусдаг ургамлууд.

Нэг эстэн-амьдралын үйл ажиллагааг дангаар нэг эс явуулдаг амьд бие махбод.

Оньсон хөдөлгүүр –Микроскопын бүтцийн хэсэг

Оптик- Микроскопын бүтцийн хэсэг .

Овог-Ойролцоо төрлүүдийн нэгтгэсэн ангилал зүйн нэгж.

Объектив- Микроскопны харж буй зүйлтэй хамгийн ойр байгаа линз.

Олон эстэн-Амьдралын үйл ажиллагааг олон төрлийн эс, эд , эрхтэний тусламжтайгаар явуулдаг бие нь олон эстэй бие махбод.

Олон наст өвөслөг ургамал-Иш нь өвслөг бөгөөд намар болохоор хагдарч унадаг , үрээс ургаад олон жил амьдардаг ургамалууд.

Оптималь хууль-Амьдралын нөхцөл орчны хүчин зүйлийн шинж чанар амьд бие махбодын амьдралд хамгийн тохиромтой таатай байх хэмжээний тухай хууль.

Оргониод-Эсэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг бүтэц.

Өндгөвч-Эм бэлгийн эс боловсордог үржлийн эрхтэн .

Өндгөн эс-Эм бэлгийн эс.

Өсгөлтийн хэмжээ-Өсгөгч багажаар харж буй зүйлийг хэд дахин өсгөж томруулсаныг илэрхийлсэн тоон утга.

Өсөлт-Идэш тэжээл , шим бодисын хүчээр амьд биеийн өсөж томрох шинж чанар.

Өндгөн эс-Эм бэлгийн эс.

Паразит-Амьд амьтан , хүн , ургамалийн гадна, дотор талд амьдран тэндээс хоологч амьд бие махбодыг эзэн гэнэ.

Празит хоололт-Эзэн амьтны хагас боловсруулсан хоол тэжээлээр хоолох үйл явц.

Прокариот-Жинхэнэ бөөм байхгүй , ургамшилийн бодис нь сийвэндээ тархсан эс.

Пластид-Янз бүрийн өнгөт пасонг агуулсан ургамалын эсийн эрхтэнцэр .

Паренхим-Үндсэн эд

Протозоологи-Эгэл биетэний судлах амьдрах

Популяци-Тодорхой хэсэг бодгалын бүлгэмэл.

Педипами-Латиний тэмтрүүл гэсэн үг.

Парассимпатик мэдрэлийн тогтолцоо-Ургал мэдрэлийн тогтолцооны нэг хэлбэр.отоод эрхтэнүүд , тэдгээрийн цусны судсыг мэдрэлжүүлнэ.

Рефлекц-Цочролд амьд бие махбодын өгөх хариу үйлдэл .

Рефлекцийн нум-Сэрэл дамжих зам.

Рибонуклийн хүчэл-Эсийн найрлаг дахь нуклейн хүчил.

Ризиод-Эдүүдийн ялгарал гараагүй , хөрсөнд зөвхөн бэхлэж , тогтоох үүрэгтэй бие юм.

Скиренхим-Эсийн хань нь зузаарснаас болж үхэтсэн тулгуур эд.

Скифейд-Чулуужиж үхэжсэн тулгуур эд .

Спирм-Эр бэлгийн эс.

Сорт-Хүний үйл ажиллагаагаар бий болсон удамшлийн өвөрмөц онцлог бүхий бүлэг ургамал .

Сав ертөнцийн хүчин зүйл-Нарны гэрэл , дулаан , чийг , тунадас , цасан бүрхүүл, агаарын хийн найлаг , даралт , агаарын урсгал хөдөлгөөн зэрэг экологын хүчин зүйлс.

Саланга бэлэгтэн-Эр ба эм бэлгийн эрхтний аль нэгийг агуулж , тухайн төрлийн бэлгийн эсийг боловсруулдаг бие махбод.

Сапрофит- Үхсэн амьтан , ургамалын сэг үлдэгдлээр хооллох бактери.

Сормуус шилбүүр-Эсийн хөдөлгөөнийг хангах үүрэгтэй эсийн органоид.

Соёлолт-Үр эхэлж ургах үйл явц.

Сөөг-Иш нь модожсон боловч гол иш гэж мэдрэгдхээргүй , бутаар ургадаг ургамал.

Спор –Усаа шахаж , гадуураа нягт бүрхүүлээр хүрээлэгдсэн эс.

Спорофит-2 хромосомын бүрдэлтэй бие.

Спорт дээд ургамал-Спороор үрждэг , эд эрхтэний ялгарал гарсан дээд ургамал.

Сперматозиод-Эр бэлгийн эс.

Сэг зэмээр хоологчид-Үхсэн ний сэг зэмээр хоологч амьтамьд бие махбод.

Сампатик мэдрэлийн тогтолцоо –Ургал мэдрэлийн тогтолцооны нэг хэлбэр. Цээжний хөндийн ба хэвлийн хөндийн эрхтэнүүдийг мэдрэлжүүлнэ.

Тархины тал бөмбөлөг-тархины хамгын том хэсэг .Гадар нь ховиил, атриатай бөгөөд гүйцэтгэх үүргээрээ 4 хэсэгт хуваагдана. Хүний үй , сэтэхүй ухамсарт үйлийг хариуцна.

Триоксин-Бамбай булчирхайн даавар.

Тэнцвэрийн эрхтэн-Дотор чихэнд байрлах үүдэвч , хагас дугуй гурван суваг, хоёр жижиг уутнаас бүтнэ.Биеийн болон түүний орон зайн тэнцвэртйг хадгалах үүрэгтэй .

Тавхайтан –Хөлийн тавхай дээрээ бүтэн тулж хөдөлдөг амьтад.

Таних түлхүүр-Олон янзын амьд бие махбодыг өөр хооронд нь ялгах эсрэг ,% тэсрэг шинж тэмдэг дээр тулгуурлан бичсэн ном юмуу гарын авлага.

Тараагуур судас (Артери)-Цусыг зүрхэний ховдлоос бүх биеээр тараах судас.

Тоос-Ургамалын эр бэлгийн эс.

Тоос хүртэх-Цэцэгт ургамалд бэлгийн үржилийн үед явагдах үйл явц.

Тоосны хоолой-Тоос хүртэлт явагдсаны дараагаар үр боловсрох орны дотор ургах бүтэц.

Тосгуур-Зүрхний дээд хэсэг ба хураагуур судсаар ирсэн цусыг хурааж байгаад ховдол руу шилжүүлнэ.

Тосондой-Ойд ургадаг , малгайн доод тал гуурсархуу , малгайн дээд хэсэг нь тослог нэгэн зүйлийн мөөг .

Төмсөг-Эр бэлгийн эс боловсордог үржлийн эрхтэн.

Трахей-Шавьжний амьсгалын эрхтэн . Салаалсан нарийн гуурсаар тогтоно.

Туурайтан-Нэг ба хоёр хурууны үзүүр буюу туурай дээрээ тулж хөдөлдөг амьтад.

Түрүүхэй –Үет ургамалын цэцэг.

Түрүүхэйн хайрс-Дүрс хувирсан шадар эрхтэн.

Угларга-навч ба навчны бариулын угийн өргөссөн юмуу ишуу ороосон хэсэг.

Улаан ном-Ховор устаж, үгүй болж байгаа биологийн зүйлийн тухай мэдээлэлийг агуулсан ном.

Уушги –Хуурай газрын сээр нуруутан амьтдын амьсгалын эрхтэн.Агаарын нөхцөлд амьсгалахад зохицжээ.

Ургамал-Анхдагч шим бодис үүссэн бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг , ногоон мөхлөгтэй бүлэг амьд бие махбод.

Ургамалын аймаг-Тодорхой газарнутагт ургаж , бүрэлдэн тогтсон ургамалын зүйлүүдийг нийтэд нь хэлдэг.

Ургамал идэштэн-Ургамлаар хоологч амьд бие махбод.

Ургамалын механик эд-Ургамалын үндэс , иш, хавчны гол хэсэгээр байрлана, тэдгээрийн бөх бат байдлийг хангах үүрэгтэй эд.

Ургал эрхтэнээр үржих-Ургамал мөчир , навч , булцуут болон үндэслэг ишээр үржих үйл явц.

Ургал мэдрэлийн тогтолцоо-Бараг бүх дотоод эрхтэнийг мэдрэлжүүлнэ.Сэрэл эрхтэнд шууд очихгүй хэд хэдэн эсээр дамжина .Хүний ухамсраас гадуур ажилна.

Уртавтар тархи-нугасны үргэлжлэл , бор бодис нь <<бөөм>>үүсгэн байрлана..рефлексийн болон сэрэл дамжуулах үүрэгтэй .

Ургал эрхтэн-Үндэс , шим, навч.

Үржлийн эрхтэн –Цэцэг, үр жимс

Үүлдэр- Хүний үйл ажиллагаагаар бий болсон удамшилийн өвөрмөц онцлогбүхий бүлэг амьтан.

Үр –Нөөц шим тэжээлийн бодис ба ургамлын эрхтэний эх үүсвэрийг агуулсан дээд ургаталын үржлийн эрхтэн.

Үр боловсрох орон-Ургамалын үржлийн эрхтэний чухал хэсэг бөгөөд эм бэлгийн эсийг бий болгон улмаар үр жимс болон хувирдаг эрхтэн.

Үрт нахиа-Цэцэгт ургамалын эм бэлгийн эсийг дотроо агуулсан үржлийн эрхтэний хэсэг.

Үр тогтолт- Эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нэгдэн зигот үүсэх үйл явц.

Үр хөврөлийн шат-Үр хөврөлийн гурван давхраанаас эрхтэнүүд үүсч хөгжих үе шат.

Фагоцит-Өвчин үүсгэгчийг залгиж буй цагаан эс.

Фермент-Нийлмэл бодисийг богино хугацаанд задлах чадвартай , өвөрмөц бүтэцтэй зураг.

Фотосинтез-Нарны энергийн нөлөөгөөр ургамалын навчинд энгийн бодисуудаас шим бодис бий болох үйл ажиллагаа.

Хүлээн авуур-Цочролыг хүлээн авах мэдрэлийн эс. Зарим тохиолдолд бүлэг эс , мэдрэлийн эсийн ширхэгүүд , төгсгөлүүд байнавСэрлийг хүлээн авч задлан шинжилж тодорхой сэрэхүйг үүсгэнэ.

Хучуур эд –Эсууд нь өөр хоорондоо наалдсан , эс хоорондын бодис багатай эд.Арьсны өнгөн давхраа , дотоод эрхтнүүдийн салст бүрхүүлийг хучна.Булчирхайг үүсгэнэ. Хатгаалах үүрэгтэй эд.

Холбогч эд-Бүтэц үүргээрээ өөр өөр боловч нэг гаралтай эсүүдээс бүтнэ. Эс хоорондын бодис нь хүчтэй хөгжсөн байна. Түшиг тулгуур , тэжээл, биеийн бүх хэсэгүүдийг холбох үүрэгтэй.

Хиг –Хагийн вентатив үржлийн хэлмэр

Хэрэглэгч –Бэлэн шим бодисоор хоололдог амьд бие .

Хос бэлэг-Эр, эм бэлэг эрхтэн нэг амьтанд байх.

Хэлицер-Латины хавчуур гэсэн үг.

Хийн уут-Шувууны булчин, хэлхээ яс, тэдгээрийн хооронд орших хөндийнүүдийг ийнхүү нэрлэнэ.Хийн уутнууд нь уушгитай хамтран шувууны амьсгалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Хиг –Хамгийн биеийн гадаргуугаас үүссэн мөөг , замгын бөөгнөрөл бүхий уншлага.Энэ нь тасарч унаснаар хаг вегетатив үржлээр үрждэг .

Хиглэг-Хагын биеийн дээд гадаргуугын холцсон доор замаг , мөөгийн бөөгнөрөл бүхий биеэнцэр бий болсоныг хэлнэ.Энэ нь механик гэмтлийн нөлөөгөөр задарч унан ургадаг .

Хлоропласт-Ургамалын эсэд байдаг хлорофилл агуулсан органоид.

Хлорофилл-Фотосинтез явуулах зайлшгүй шаардлагтай ногоон өнгийн будагч бодис.

Ховдол-Зүрхний доод хэсэг буюу түүний агшилтаас цус тараагуур судсаар цааш дамжин бүх биеэр тарна.

Хожуулдай –Олноорой ургадаг , нимгэн малгайтай , нэгэн зүйл салбант мөөг .

Хооллолт-Өөртэй шаардлагтай бодис , эрчим хүчийг бий болгох амьд биеийн үйл ажиллагаа.

Хоол боловсруулалт-Хоол тэжээлээр хүлээн авсан нийлмэл бүтэцтэй шим бодисууд задарч биед амархан шингэх энгийн нэгдлүүд болох үйл ажиллагаа.

Хос бэлэгтэн буюу гермафродит-Эр ба эм бэлгийн эрхтэнтэй амьд бие махбод.

Хориур-Амьтан тэжээгч сав. усан/аквариум/ба газар /террариум/ хориур гэх мэт савууд байдаг .

Хор хөнөөлтэй бактериуд –Хүний хоол, хүнсийг бохирдуулан муутгах юмуу амьд биеийг хордуулан , төрөл бүрийн халдварт өвчин үүсгэдэг бактериуд.

Хөврөл-Үр тогтсон эсээс митоз хуваагдлаар үүсэх бүлэг эс буюу үр тогтосны үр дунд ургамалын эрхтэний эх үүсвэрийг хадгалсан үрийн хэсэг.

Хромсом-Амьд биеийн бүх шинж тэмдэгийг хадгалагчч , эс доторх утаслаг бүтэц.

Хураагуур судас (вен)-Цусыг биеийн бүх хэсэгээс хураан зүрхний тосгуурт нийлүүлэх судас.

Хүйтэн цуст амьтан-Биеийн дулаан нь тогтвортой биш , гадаад орчноос хамааран хэлбэлзэж байдаг амьтад . Загас , могой , гүрвэл , мэлхий зэрэг хүйтэн цуст амьтад юм.

Хэтэвч –Зөвхөн нэг талаараа задарч үрээ тараадаг хуурай үр жимсний хэлбэр .

Хялгасан судас-Тараагуур , хураагуур судсуудыг хооронд нь холбон бүх эд эрхтэнээр тархах хялгас мэт нарийн судаснууд.

Цагаан мөөг –Ихэнхэдээ тал дугуй хүрээ үүсгэн ургадаг малгайн доод талд салбантай малгайт мөөг .

Цомирлог-Голдуу ногоон өнгөтэй , цэцгийн шадар эрхтэн .

Цочрол-Амьд биеийн дотоод ба гадаад өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх чанар.

Цус-Өнгөггүй шингэн болон цусны эсүүдээс тогтох ба хүчилтөлөгчийг бүх биеэр түгээх , биеийг өвчин үүсгэгч нян , вирусээс хамгаалах зэрэг олон үүрэгтэй .

Цусны бүтүү эргэлт- Зүрх болон тараагуур , хураагуур хялгасан судасаар дамжих цусны эргэлт .

Цусны задгай эргэлт-Зүрхнээс судас руу , судаснаас биеийн хөндийд задгай цацагдах цус судасаар сорогдон эргэж зүрхэнд очих эргэлт.

Цусны эргэлт-Олон эст амьтны биеэр бодис болон хүчилтөрөгч зөвшөөрөгч цусны өвөрмөц эргэлт.

Цэцэг-Цэцэгт ургамалын үржлийн эрхтэн.

Цэцгийн хайрс-Дүрс хувирсан шадар эрхтэн.

Шавьж идэштэн-Шавьжаар хооллогсод.

Шавьжны ялгауулах гуурс-Нэг төгсгөл нь биеийн хөндийд , нөгөө үзүүр нь шавьжний хойт гэдэсний хэсэгт нээгтэх нарийн гуурсууд.

Шадар эрхтэн-Цэцгийн үржлийн эрхтнийг хамгаалах үүрэгтэй дохиур , цомирлогын хэсэг .

Шал тойром-Мараалаг хөрстэй бөгөөд ургаталгүй нүцгэн , нягтаршсан газрыг хэлнэ.

Шим ертөнцийн хүчин зүйл-Манай гаригын бүх амьд бие орно.

Шимэгч амьдрал-амьд биеийн бэлэн органик бодисоор хооллон амьдрах хэлбэр.

Шууд бус хөгжил –Гадаад , дотоод бүтцээрээ бие гүйцсэнээсээ ялгаатай бие хөгжих.

Шууд хөгжиил-Гадаад , дотоод бүтцээрээ бие гүйцсэнтэйгээ ижил бие хөгжих .

Шээсний сүв-Давсагт хуримтлагдсан шээсийг гадагшлуулна.

Эд-Гарал , үүсэл ,бүтэц, гүйцэтгэх үүргээрээ ижил бүлэг эсүүдийн нэгдэл.

Экологийн –Амьд бие махбод ба хүрээлэн буй орчны хоорондын харьцаа , холбоог судалдаг биологийн шинжлэх ухааны нэг салбар .

Экологийн хсчин зүйл-хүрээлэн буй орчноос амьд бие махбодын амьдьралд үзүүлж байгаа бүх төрлийн нөлөөлөл.

Эндосперм-үр хөврөлийг тэжээх шим тэжээлийн бодис.

Энергийн солилцоо-Энгийн бодисоос нийлмэл бодис үүсэхэд энерги зарцуулах , харин нарийн бүтэцтэй бодисууд задрахад энерги хуримтлагдах үйл явц.

Эпидэрмис-Эрхтэн , биеийн гадаргууг хучих үүрэгтэй , хоорондоо нягт наалдсан эсүүд буюу эд.

Эрхтэн-Амьдралын үйл ажиллагаанд тодорхой үүрэг гүйцэтгэдэг төрөл бүрийн бүлэг эдүүдийн нэгдэл.

Эрхтний тогтолцоо-Хамтран нэг үүрэг гүйцэтгэх бүлэг эрхиэн .

Эсийн амьсгал –Нэг эстний амьсгал .Тэд усанд ууссан хүчилитөрөгчийг дотогшоо , харин эсд бий болсон нүүрсхүчлийн хийг эсийн бүрхүүлээрээ дамжуулан гадагшлуулна.

Эсийн дотор хоололт-Эсийнхээ сийвэн дотор хоол тэжээлээ оруулж задлан боловсруулах аргаар хооллох хэлбэр.

Эсийн гаднах хооллолт –Хоол боловсруулах үүрэгтэй эрхтнүүдэд тусгай булчирхайнаас ялгарах ферментийн оролцоотойгоор идэш тэжээлээ задлан боловсруулах үйл явц.

Эсийн хана –Ургамлын эсийн гаднах зузаан бүрхүүл .

Эсийн ханаар ялгарах-Эгэл биетнүүд илүүдэл болгон үлдэгдэл бодисоо биеэс гадагш ялгаруулах арга.

Эсийн төв-Амьтны эсэд айдаг сормуус , шилбүүртэй ижил бүтэцтэй , эсийн хуваагдал чухал үүрэгтэй органиод.

Эсийн төрөлжилт-Эсүүдэд бүтэц, үүргийн ялгаа гарах үйл явц .

Эст бүтэц-Атьд биеийн бүтэц , үйл ажиллагааны нэгж.

Эрчим хүчний солилцоо –Амьд биед байгаа шим бодисууд задарч ондооших үйл ажиллагааний үед явагдах солилцоо , энэ үед эрчим хүч чөлөөлөгдөнө.

Эрхтний тогтолцоо-Нэг гарал үүсэлтэй , ерөнхий зохион байгуулалттай , тодорхой үйл ажиллагааг хамтран гүйцэтгэдэг бүлэг эрхтнүүд.

Эфипиз-Хөндийт ясны мөгөөрсөн эдээр бсрхэгдсэн хоёр үзүүр.

Эсийн төв-Өөрийгөө хоёрчлох чадвартай бортгон хэлбэртэй эсийн эрхтэнцэр.

Эпидэрм-Ургамалын эрхтэнийг бүрхсэн хальс.

Экосистем-кологийн бүлгэмдэл.

Эктодерт-Биеийн гадаад давхраа .

Эндодерм-Биеийн дотоод давхараа.

Ялгаруулалт-Бие махбодын үлдэгдэл , зарим тохиолдолд хорто бодисоо ялгаруулах үйл явц.

Ялгаруулах вакуоль-Нэг эстний ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг органиод.

Ялгаруулах цорго-Давирхай ,сүүлэг шүүс зэргийг ялгаруулах зориулалттай ургамлын өвөрмөцбүтэц

Ялхор-Ойд ургадаг , малгайн дээд гадаргуу улаан цоохор өнгөтэй нэгэн зүйл салбант мөөг

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ххх (зочин)

гистологи гэж ву гэсэн үг вэ

Пунсаа (зочин)

ёстой хэрэгтэй зүйлс бна

нацаг (зочин)

интро,промотор,кодон,антикодон энэ үгс байхгүй байна тайлбарлаад өг

bazarsvkh (зочин)

end odoo zarim 1 zvil bhgvi bna 8r angiin zarim zvils

bazarsvkh (зочин)

end bas nuguu mitseltei bios geed ed nar haana bna?

1000н (зочин)

goy bna a oo

1000н (зочин)

goy bna a oo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)